Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэг

Гадаад оюутанд БНСУ-ын дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж 2 улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой тэтгэлэгт хөтөлбөр.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр, хэлний бэлтгэлийн төлбөр, даатгал, сар бүр амжиргааны тэтгэлэг 1 сая вон

Зорилтот бүлэг: Монгол улсын иргэд

Тавигдах шаардлага:

-Сонгон шалгаруулж буй жилийн 3-р сарын 1-нээр тооцоход 25-аас доош насны байх.

-Сонгон шалгаруулж буй жилийн 3-р сарын 1-нээр тооцоход бага, дунд, ахлах сургуулийн бүх сургалтыг дүүргэсэн(төгсөх гэж буй) байх.

-Солонгост урт хугацааны турш суралцахад бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл байх.

-Хамгийн сүүлд суралцсан сургуулийн бүх улирлын нийт голч оноо нь (G.P.A.) 80%-аас дээш байх.

-Бүртгүүлэгч болон түүний эцэг эх бүгд Монгол улсын иргэн байх.

-Бусад орны тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүртгэл: 

Бакалавр болон ахисан түвшний сургалт: Тухайн орны холбогдох дипломат төлөөлөгчийн газар болон Солонгос дахь сургуулийн аль нэгэнд хүсэлт гаргах.

Бүрдүүлэх материал болон элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг жил бүр зарлагддаг элсэлтийн зараас үзэх (Schoarships – GKS Notice)

Жил бүр өмнөх оны 9-р сард бүртгүүлнэ. Хугацааг холбогдох газраас нягтлах

Холбоос:

https://www.studyinkorea.go.kr/mn/sub/gks/allnew_invite.do?CollegeLocation=13003