Scholarships at the University of Sheffield

Англи улсын Шеффилд их сургууль нь Дэлхийн топ 100 сургуулийн 75-рт эрэмбэлэгддэг, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэгч сургууль юм. Европын холбооны орнуудаас бусад орны 100 оюутнуудыг сонгон сургалтын 25%-н тэтгэлэг олгодог бөгөөд энэ сургуульд суралцах нь маш том нэр хүндийн хэрэг тул сургалтын төлбөрийн үлдсэн хувийг оюутан өөрөө хариуцах ёстой хэмээн сургуулийн захиргаа тайлбарладаг байна.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн 25%

Зорилтот бүлэг: Олон Улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Өмнө Их Британид суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой. 

-Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-Англи хэлний мэдлэгтэй байх ёстой. (  IELTS 6.5-с дээш )