Scholarships at the Seoul National University

SEOULTECH SCHOLARSHIP нь суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн чадамжгүй байгаа оюутнуудад зориулан Сөүлийн их сургууль нь 50-100% сургалтын тэтгэлэг жил бүр олон улсын оюутнуудын дунд зарладаг. 

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн 50-100% болон бусад зардлууд

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Өмнө БНСУ-д суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой. 

-Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-Topik 4 оноо эсвэл IBT Toefl 80 оноотой бол Б ангилалын тэтгэлэг буюу сургалтын төлбөрийн 50%

-Topik 5 оноо эсвэл IBT Toefl 90 оноотой бол Б ангилалын тэтгэлэг буюу сургалтын төлбөрийг 100%

-Topik 6 оноо эсвэл IBT Toefl 100 оноотой бол А ангилалын тэтгэлэг буюу сургалтын төлбөрийн 100% болон амжиргааны зардал, сар бүрийн хоол унд даатгалын мөнгийг давхар хариуцдаг байна.