KAIST бол БНСУ-н шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамгийн шилдэг сургууль бөгөөд дэлхийн ТОП-100 сургуулийн 53-рт жагсдаг. Бакалаврын түвшний сонгогдсон оюутнуудад өөрийн сургуульд элсэлт авдаг бүх мэргэжилд 100%-н тэтгэлэг олгодог.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн 100%, эрүүл мэндийн даатгал, сар бүр 350,000 воны тэтгэмж.
Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид
Тавигдах шаардлага:
-Өмнө БНСУ-д суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.
-Эцэг эхийн аль нэг нь БНСУ-н иргэншилтэй бол тэтгэлэг олгохгүй.
-Англи хэлний мэдлэгтэй байх.
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, аль эсвэл тэтгэлэгт материал илгээж тэнцэх үед бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авч амжихаар байх.