AMA+(Art Major Asian plus Scholarship) нь хөгжиж буй орнуудад оршин суугаа, урлагийн өндөр авьяастай сурагчдад зориулан бүрэн тэтгэлэг олгодог хөтөлбөр бөгөөд Ази тивийн урлагийн цар хүрээг тэлэх, суртачлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг 100%, Солонгос хэлний бэлтгэл, онгоцны билет, Солонгост очоод суурьшихад туслах 200,000 вон, даатгалууд, сар бүр 800,000вон
Суралцах чиглэл: Урлаг, уран сайхан
Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид
Тавигдах шаардлага:
-Өмнө БНСУ-д суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой.
-Зөвхөн заасан улсын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд Монгол Улс багтана.
-12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.
-Сонгосон мэргэжлийн хүрээнд бэлтгэсэн портфолиог явуулах ёстой. (Шаардлагагүй гэж заасан тохиолдолд хэрэггүй)
-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагатай.