АНУ-н их сургуулиуд дээр зохион байгуулагддаг энэхүү хөтөлбөр нь залуу эмэгтэйчүүдийн манлайлах, нөлөөлөх ур чадварыг нь дээшлүүлж төлөвшүүлэх, нийгэм олон нийтийн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх байдалд татан оролцуулах зорилготой. Хөтөлбөр нь зуны саруудад 5-6 долоо хоногийн хугацаатай жил бүр зарлагддаг.
Тэтгэлгийн хэмжээ: Бүх зардал
Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид
Тавигдах шаардлага:
-Монгол дахь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1-3-р курсын оюутан байх
-Эмэгтэйчүүдийн эрх, манлайллын чиглэлээр сонирхолтой байх
-18-25 настай байх
-Англи хэлний өндөр чадвартай байх