Yonsei University UIC Scholarship

БНСУ-н бахархал болсон түүхт их сургуулиудын нэг Ёнсей их сургуулийн харьяа Underwood International College нь 3 төрлийн тэтгэлэг жил бүр зарлдаг бөгөөд бакалаврын түвшинд олон улсын оюутнуудад 4 жилийн тэтгэлэг олгодог байна. 

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс 4 жил чөлөөлнө 

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Өмнө БНСУ-н өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой 

-Эцэг эхийн аль нэг нь БНСУ-н иргэншилтэй бол тэтгэлэг олгохгүй

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-4 жилийн турш голч дүн 3-с дээш байх ёстой ба хэрвээ 1 улиралд заасан дүнгээс доош суралцвал тэтгэлэг шууд зогсоно

-Underwood International College-н шаардлагын дагуу хүсэлт гаргасан, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байх ёстой ба тодорхойлох захидлуудыг хавсаргах шаардлагатай.