Korea University Scholarship

БНСУ-с Дэлхийн топ-100 сургуулийн нэгд тооцогддог Курё их сургууль нь жил бүр олон улсын шинэ элсэгчдийнхээ 50-80%-д нь эхний улирлын сургалтын тэтгэлэг олгодог. Шалгуур нь 2-р улирлаас эхлэн улам нарийсч тэтгэлэг олгогдынхоо тоог цөөлдөг байна. Ингэж явсаар нийт элсэгчдийн 5% нь сургуулиа төгстөө бүрэн тэтгэлэг авч чадсан байдаг. Хэрвээ та үнэхээр дэлхийн топ сургуульд, тэр тусмаа Сөүл хотод суралцах хүсэлтэй бол Курё их сургуулийн тэтгэлэгт өрсөлдөөд үзэхийг зөвлөж байна. Мөн тэтгэлэг нь дотроо А, В, С гэсэн 3 ангилалтай бөгөөд суралцах мэргэжлээс хамааран сургуулиас тэтгэлгийн түвшинг тогтоодог. Мөн зарим нэг шинжлэх ухааны салбарын багш нарын судалгааны тэтгэлгийг давхар авах боломжтой байдаг.

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн 60-100% болон дотуур байр

Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид

Тавигдах шаардлага:

-Өмнө БНСУ-д суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой. 

-Эцэг эхийн аль нэг нь БНСУ-н иргэншилтэй бол тэтгэлэг олгохгүй

-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн /90%-с дээш голчтой/

-Topik 4 ба түүнээс дээш түвшинтэй байх

-TOEFL (PBT) 577, TOEFL (iBT) 90, TEPS 700(new TEPS 386) эсвэл IELTS 6.0 дээш оноотой байх

/шаардах хэлний оноонууд мэргэжил бүрээс хамаарч өөр байх тул сургуулийн сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/

-ЕБС-н төгсөх ангийн сурагч байх эсвэл 1-р курсын оюутан бөгөөд 3,5-с дээш голч дүнтэй байх.