Танилцуулга
Боловсрол Соёл Эрх зүйн дээд сургууль нь 1999 онд Зохиомж дээд сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2 удаа магадлан итгэмжлэгдсэн. 2013 онд олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагад гишүүнээр элссэн. 2020 оноос Боловсрол Соёл Эрх Зүйн дээд сургууль болгон нэрээ өөрчилсөн. Боловсрол Соёл Эрх Зүйн дээд сургууль нь Боловсролын, Соёлын, Эрх зүй бизнесийн, Магистрын сургалтын алба гэсэн үндсэн тэнхимүүдтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.
Босго оноо
400 оноо
Төлбөрийн хөнгөлөлт
Оюутны хөгжлийн зээл
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуульд элсэн суралцагч нь Боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой юм. Уг зээлийн давуу тал нь хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй, эргэн төлөлтийг ирээдүйн орлогод суурилна, сургалтын чанарт тулгуурлах зэрэг давуу талуудаас гадна ямарваа нэгэн банкаар дамжихгүй гэдгээрээ онцлог юм.Манай сургууль нь магадлан итгэмжлэгдсэн бөгөөд оюутан танд оюутны хөгжлийн зээлд хамрагдахад бүхийл талаар туслах болно.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж
Монголын улсын засгийн газраас нэн ядуу, олон хүүхэдтэй гэр бүл, өнчин зэрэг нийгмийн эмзэг давхаргад байгаа оюутан залууст буцалтгүй тусламжийг үзүүлдэг. Манай сургуулийн хамт олон танд энэ хамрагдахад бүхийл талаар туслах болно.
Энхцогт авид сан
Монголын Кино Урлагийн Дээд шагналт Ц.Энхцотг агсны нэрэмжит тэтгэлгээр жил бүр нэг оюутныг Кино, телевизийн зураглаач хөтөлбөрт сургах болно.
Захирлын нэрэмжит тэтгэлэг
Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийн оюутан нь 2 улирал дараалан 3,8 болон түүнээс дээш голчтой суралцвал 1-3 жилийн захирлын нэрэмжит тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Ахин хишиг дүүд хөтөлбөр
Манай үе үеийн төгсөгчид сургуульдаа дүүгээ суралцуулснаар“Ахын хишиг” болгож дүүд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ. /Хөнгөлөлтийн хэмжээ сургалтын төлбөрийн 20 хувьтай тэнцэнэ. /2017 оноос хойшхи элсэгчдэд хамаарна/