Танилцуулга
Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай Глобал Удирдагч Их сургууль (ГУИС) нь анх Глобал Удирдагч сан нэртэйгээр 2005 онд үүсэн байгуулагдаж, 2007 онд Глобал Удирдагч Коллеж болж өргөжсөн. 2014 оноос дээд сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж 2020 онд их сургуулийн статуст шилжсэн. Глобал Удирдагч Их Сургууль нь хоёронтаа магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь анагаах, сувилахуй, бизнес, хууль, хүмүүнлэг, ахисан түвшний 6 бүрэлдэхүүн сургуулиараа дамжуулан бакалавр, магистр, докторын түвшний 20 гаруй мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Босго оноо
400 оноо
Төлбөрийн хөнгөлөлт
-Улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд 1-3 байр эзэлсэн тамирчдад сургалтын төлбөрийн 100 хувь (эхний жилдээ) олгодог. Жил бүр тэтгэлгээ сунган суралцах нь тухайн оюутны оролцооноос хамаардаг.
-Элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан онооны дүнгээр тэтгэлэг олгогддог.
ГУИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад шилжин суралцахад тухайн хүлээн авч буй сургуулийн тэтгэлэгт хамрагдаж боломжтой. Тэтгэлгийн хэмжээ, нөхцөл болон хугацааг тухайн гадаадын сургууль шийддэг.