Танилцуулга
1997 онд байгуулагдсан Дархан Дээд Сургууль нь 3 удаагаа магадлан итгэмжлэгдсэн улсын маань ууган сургуулиудын нэг ба "Оюутанд ээтлтэй сургууль", "Тэргүүний менежменттэй сургууль", Монголын их дээд сургуулийн шилдэг сургуулиар удаа дараа шалгарсан. Мэдлэг ба инновацид суурилсан чанартай сургалтыг зорилгоо болгон эрлэм шинжилгээ, боловсрол, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Босго оноо
400 оноо
Сургалтын хөнгөлөлт
-Дархан дээд сургуулийн харъяа 24-р бүрэн дунд сургууль төгсөгчдийг элсэгчдийн шаардлага хангасан тохиолдолд шууд элсүүлнэ.
-Элсэлтийн ерөнхий шалгалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэлээр 700-800 оноо авсан, оюутны хөгжлийн зээлд хамрагдаагүй бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 40% -ийн, 600-700оноотой бол бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 30%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
-Элсэлтийн ерөнхий шалгалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэлээр 550-600 оноотой бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлтийг тус тус үзүүлнэ.
-"Багш, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсролын багш, Нягтлан бодох бүртгэл, Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан” хөтөлбөрөөр элссэн эрэгтэй элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтанд 550 оноо авсан бол эхний жилдээ сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
-ДаДэС-д 2021-2022оны хичээлийн жилд орон нутгаас элссэн оюутны дотуур байранд суух төлбөрийг эхний жилд 100% чөлөөлнө.
-Олон улс, улс болон аймгийн олимпиадад амжилттай оролцож 1-3-р байр эзэлсэн суралцагчдийг хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлэх журмыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлана.
-Дархан-Уул аймгаас болон 500 км-с дээш алслагдсан аймгуудаас элссэн элсэгчийн сургалтын төлбөрийг эхний жилд 10% хөнгөлнө.