Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль

Танилцуулга

СШУ-ны сайдын 2002 оны 79 дүгээр тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу “Хүрээ” Мэдээлэл Холбооны Технологийн Дээд Сургууль 2002 онд  БНСУ-ын иргэн Др, проф Ким Ён Квоны хөрөнгө, санаачлагаар байгууллагдаж, түрээсийн байранд Электроникийн инженер, Мэдээлэл холбоо, Программ хангамжийн инженер (компьютерийн шинжлэх ухаан) гэсэн 3 мэргэжлээр 90 оюутан, 10 багш, 14 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар хичээлийн  2 байранд  17 бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт  800 оюутан , магистрын 7 хөтөлбөрт   44  оюутан  суралцаж 43  багш ажиллаж байна.

 

Тус сургууль нь 2006, 2011 онд  Боловсрол соёл шинжлэх ухааны яамаар аттестатчилагдаж, 2008 онд  Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн бол 2014 оны 12 сарын 30ны өдөр  хоёр дах удаагаа ахисан түвшний магадлан итгэмжлэл авсан.

“Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургуулийг сонгох 10 шалтгаан

1. Тэтгэлэг олголтоороо тэргүүлэгч сургууль

2. Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй сургууль

3. Гадаад харилцаагаар тэргүүлэгч сургууль

4. Оюутан солилцоогоор тэргүүлэгч сургууль

5. БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын тоогоор тэргүүлэгч сургууль

6. Мэдээлэл холбоо, технологийн салбарт мэргэшсэн шилдэг инженерүүдийг бэлтгэгч анхны хувийн сургууль

7. Төгсөгчдийн ажил эрхлэлтээр тэргүүлэгч сургууль

8. Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг сургууль

9. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг  дэмжигч сургууль

10. Оюутанд үзүүлэх үйлчилгээгээр тэргүүлэгч сургууль

Босго оноо

410 оноо

 

Холбогдох дугаар
11-304850, 976-11-304846
И-мэйл хаяг
hureeict@mongol.net
Веб хуудас
https://www.huree.edu.mn/
Байршил
Хасбаатрын гудамж, 11-р хороо, Бичил хороолол, Баянгол дүүрэг, Улаанбаатар