Ач анагаах ухааны их сургууль

Танилцуулга

7 дахь хичээлийн жилдээ анагаах ухааны бакалаврын боловсролын 5 мэргэжлийн чиглэлээр 3 салбар сургууль, 15 тэнхимд 1800 гаруй оюутан, 120 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаагийн 84 багш нь эрдмийн зэрэг цолтой, мэргэжлийн дадлага туршлагатай үндсэн багшаар ажиллаж байна.

Тус сургууль нь 12 удаа Хүний их эмчийн, 9 удаа Нүүр амны их эмчийн, 7 удаа бакалаврын зэрэгтэй сувилагчийн, 5 удаа хүүхдийн эмчийн төгсөлтийг тус тус хийгээд байгаа бөгөөд 2004 онд анхны төгсгөлтөөр 38 хүний их эмч мэргэжилтэн төгсгөж байсан бол өнгөрсөн хугацаанд нийт 1700 шахам шинэ залуу эмч, сувилагчдыг бэлтгэн гаргасны дотор зөвхөн 2015 онд Хүний их эмч, Нүүр амны их эмч, Хүүхдийн эмч, Сувилагч мэргэжлээр 300 шинэ мэргэжилтнийг Монгол Улсынхаа Эрүүл Мэндийн салбарт бэлтгэн гаргаад байна.

Төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэжил олгох резидентурын сургалтыг эмнэлзүйн 11 мэргэжлийн чиглэлээр явуулж 170 гаруй нарийн мэргэжлийн эмч нарыг, төгсөлтийн буюу академик сургалтыг 8 мэргэжлийн чиглэлээр явуулж Анагаах Ухааны магистрын зэрэг олгож байна. Тус сургууль Боловсролын тухай хууль тогтоомжийн дагуу БСШУЯ-аар 2005 онд анх удаа, 2011 онд хоёр дахь удаагийн байгууллагын магадлан итгэмжлэлд тус тус амжилттай дүн үзүүлж, магадлан итгэмжлэгдсэн ба 2012 онд БСШУЯ-наас зохион байгуулсан Боловсролын байгууллагын аттестатчилалд хангалттай үнэлгээ авч аттестатчилагдаад байна.

Босго оноо

410 оноо

Элсэлтийн хөтөлбөр: (Бакалавр)

-Сувилахуйн арга зүйч

-Нүүр ам судлалын их эмч

-Нийгмийн эрүүл мэнд

-Уламжлалт анагаах ухааны эмч

-Хүний их эмч

Холбогдох дугаар
(976) 7017 2358, 77119933
И-мэйл хаяг
[email protected]
Веб хуудас
http://www.ach.edu.mn/
Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 38-р хороо Энхтайваны өргөн чөлөө - 11, "Ач" Анагаах Ухааны Их Сургууль