Танилцуулга
“Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль (БДС) 1993 онд байгуулагдсан. Нийт зургаан мэргэжлээр 700 гаруй оюутан суралцаж, 30 орчим профессор багш нар ажиллаж байна. 2003, 2008 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2011 онд аттестатчилагдсан. Тус сургууль нь 1996 оноос хойш монгол хэл-уран зохиол, бага анги, түүх-уран зохиол, монгол-англи хэл, математик-мэдээлэл зүй, түүх-нийгэм судлалын багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, сэтгүүлч, аялал жуулчлалын менежер мэргэжлээр нийт 2000 гаруй мэргэжилтнийг бакалавр зэрэгтэй төгсгөсөн. 2004 оноос боловсролын онол, түүх мэргэжлээр магистрын түвшний сургалт явуулж байна. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь үндсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаагийн дотор ЕБС болон их, дээд сургуулийн багш, аймгийн боловсрол соёлын газарт мэргэжилтэн, удирдах ажилтан, сэтгүүлч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил эрхэлж байна.
Босго оноо
440 оноо
-Багш, Сургуулийн өмнөх боловсрол
-Багш, Бага ангийн боловсрол
-Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол
-Багш, Гадаад хэлний боловсрол
-Багш, Нийгмийн ухааны боловсрол
-Багш, Математикийн боловсрол