Танилцуулга
Олон улс судлалын дээд сургууль /ОУСДС/ нь Монгол улсад Олон улсын харилцааны чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэхээр 1996 онд байгуулагдсан анхны бие даасан сургууль юм. Хотын төвд, Засгийн газрын ордны хойно, их дээд сургууль, соёл, шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн, цэвэр тохилог орчинд байрладаг.
Дээд сургуулийн сургалтын зориулалтаар баригдсан хичээлийн хоёр корпустой. Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон анги танхимуудтай. Гадаад хэлний лингафоны кабинет, хуулийн кабинет, орон судлалын танхим, дуу хөгжмийн урлагийн заалтай.
Зах зээлийн нийгмийн хэрэгцээт түгээмэл мэргэжлээр сургалт явуулж ирсэн 20 гаруй жилийн туршлагатай.
Эх орондоо төдийгүй орос, англи, япон, хятад, герман улсад ном бүтээл нь хэвлэгдэж, дэлхийд танигдсан эрдэмтэн профессор, гавьяат багш нар, онц бөгөөд бүрэн эрхт зочин сайд, ахлах дипломатчид хичээл зааж, АНУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг орноос мэргэжилтэн багш нар тогтмол ирж ажилладаг тул тухайн орны хэл соёл, харилцаанд илүү суралцаж өндөр боловсрол эзэмшдэг.Тус сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр агуулгатай сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг бөгөөд 2 удаа магадлан итгэмжлэгдсэн.
“Дэлхийн философийн холбоо”-ны жинхэнэ гишүүн, “Олон улсын Монгол судлалын холбоо”-ны гишүүн байгууллага юм.
Босго оноо
410 -с дээш оноо
Манай сургуулийн давуу талууд:
Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүд:
Энэ хичээлийн жилд элсэхээр бүртгүүлсэн эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 1сая / нэгсая / төгрөгөөр хөнгөлнө.
Сургуулиас оюутанд үзүүлэх тэтгэлэг:
Төрөөс үзүүлэх хөнгөлөлтүүд:
Шилдэг оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой: