Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
Танилцуулга

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТ
I. Сургуулиас оюутанд үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал
- Суралцагч нь хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 25- ны дотор сургуулийн дансанд бүрэн шилжүүлбэл сургалтын төлбөрийн 5%-ийг хөнгөлнө.
- Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг анги дэвших бүрт тухайн жилийн элсэгчдийн сургалтын төлбөрийн тогтоосон хэмжээнээс 50000 төгрөгөөр бууруулна.
- Элсэлтийн Ерөнхий шалгалтанд 700 ба түүнээс дээш оноо авсан элсэгчид эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийг “А” дүнтэй суралцаж төгссөн, манай сургуульд үргэлжлэн 4-өөс доошгүй улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцаж байгаа, эсхүл тус сургуульд 6 улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцаж байгаа шилдэг манлайлагч нэг оюутныг жил бүр шалгаруулан “Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Должинцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг” сар бүр 100000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
- Дөрвөн улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцсан оюутны дараагийн улирлын сургалтын төлбөрийг 30%-иар хөнгөлнө. Оюутан 6 болон түүнээс дээш улирал дараалан бүх хичээлдээ “А” дүнтэй суралцвал сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Олон улсын болон Их, Дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулдаг улсын олимпиадуудад эхний 5 байранд шалгарсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийн 30-100%-ийг эзэлсэн байрыг нь харгалзан чөлөөлнө.
- Олон улсын болон үндэсний хэмжээний спорт, урлагийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн суралцагчид тухайн жилийн сургалтын төлбөрийн 20%-тай тэнцэх шагнал олгоно.
- Нэг гэр бүлээс хоёр болон түүнээс дээш оюутан тус сургуульд зэрэг суралцаж байгаа бол 2 дахь хүүхдэд 20%, гуравдахь хүүхдэд нь 30%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
II. Төр болон бусад байгууллагаас олгох тэтгэлэг, сургалтын төлбөр, зээл
1. Тэтгэлэг
- Үндэсний болон урамшуулалт тэтгэлэгт бүх оюутан хамрагдана.
- Ерөнхийлөгчийн, Ерөнхий Сайдын, Голомт банк, ХААН банкны болон бусад байгууллагын тэтгэлэгт хамрагдах боломжтой
- Японы үүсгэн байгуулагчийн тэтгэлэг
2. Сургалтын төлбөр
- Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч
3. Сургалтын төлбөрийн зээл
- Хагас өнчин суралцагч
- Малчин өрхийн суралцагч
- Өрхийн нэг гишүүнд оногдох орлого нь бүсийн амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой өрхийн суралцагч
- Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч