Сан дээд сургууль

Танилцуулга

Сан Их Сургууль нь БСШУС-ын сайдын 1998 оны 06-р сарын 25-ны өдрийн 202 тоот тушаалаар 980124 тоот регистртэйгээр байгуулагдсан анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.

СанИС-ийн онцлог, давуу талууд:

Олон улсын хөтөлбөр /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдсэн.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцсан оюутан нь мэргэжлийн карьер, ахисан түвшний сургалтаар илүү сайн бэлтгэгддэг.

Манлайлалын хөтөлбөрөөр суралцана.

Монголын дээд боловсролын систем тэр дундаа Удирдахуйн боловсролыг Дэлхийн боловсролын системээс тусгаарлахгүй хөл нийлүүлж, алхуулахын тулд манлайлалын хөтөлбөрөөр суралцуулна.

Оюутны сурахуйн үр дүнд дүн шинжилгээ хийж, байнга ахиц дэвшлийг эрхэмлэн суралцуулна.

Оюутан тухайн сургуульд элсэх үед ерөнхий боловсролын болон бизнесийн ямар түвшний мэдлэгтэйг шалгаж мөн бизнесийн хөтөлбөрөөр суралцаж байх хугацаанд хэр их мэдлэг олж авч, төгсөх үедээ ямар мэдлэг, ур чадвар эзэмшсэнийг АНУ-ын хөндлөнгийн үнэлгээний Peregrine academic service байгууллагаар хийлгэж, Олон улсын сертификат олгодог.

Fulbright  олон улсын хөтөлбөрөөр мэргэшсэн эрдэмтдийн баг сургалтыг явуулна.

2018 оноос АНУ-ын Төрийн Департментаас хэрэгжүүлдэг Fulbright олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Fulbright хөтөлбөрийн зочин профессорууд Дэлхийн шилдэг сургуулиудад урилгаар очиж ажилладаг ба 2018 онд Харвардын доктор, профессор Asrat Tessema ирж ажиллалаа.

Cloud үүлэн их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр суралцуулна.

Cloud Үүлэн сургалтын хөтөлбөрийг 2014 оноос эхлэн сургалтанд нэвтрүүлж, Монголын анхны тестлэгч сургууль болсон. Үүлэн сургуулийн програм багш, оюутан, эцэг эх, ажил олгогч зэрэг бүх оролцогч талуудын онлайн харилцааг бүрдүүлсэн дэвшилтэт удирдлагын мэдээллийн ситмем юм. Онлайнаар суралцах боломжууд бүрдсэн.

Элсэлтийн хөтөлбөр:

1. Нягтлан бодох бүртгэл- Бакалавр
2. Санхүү, банк- Бакалавр
3. Менежмент - Бакалавр
4. Бизнесийн удирдлага - Магистр
Холбогдох дугаар
976-11-300346, 976-99191199
И-мэйл хаяг
Ariukad16@gmail.com
Веб хуудас
Мэдээлэл байхгүй
Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17-р хороо Амарсанаагийн гудамж