Манай сургууль анх 1998 онд байгуулагдсан. 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний
Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд БСШУЯ- д аттестатчилагдсан. Эдүгээ СИТИ дээд сургууль дотроо 4 салбар сургуультай. Үүнд:
- Бизнесийн сургууль
- Барилга архитектур-Дизайны сургууль
- Урлагийн сургууль
- Гоо сайхны сургууль.
Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжил /хөтөлбөр/- ээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна.
Зах зээлийн өрсөлдөөнт өнөө үед бидний нэг давуу тал бол БАЙРЛАЛ... БАЙРЛАЛ... БАЙРЛАЛ...
Сити дээд сургууль Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газар оршдог.
Манай материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанар жилээс жилд сайжирч байна. Гадаад харилцааны салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia хөтөлбөрийн Монгол Улс дахь түнш байгууллагаар сонгогдон амжилттай ажиллаж байна.
Таньд дуулгах таатай мэдээ бол 2016-2017 оны хичээлийн жилээс англи хэлний сургалттай болж, мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах төсөл юм. Ингэснээр манай оюутнууд гадаадын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах болон гадаад улс оронд оюутан солилцоогоор явах, цаашилбал төгсөөд магистр, докторантурт суралцах нөхцөл боломж бүрдэж байна. Мөн ирэх хичээлийн жилд спорт заал бүхий 4 давхар хичээлийн шинэ байр ашиглалтанд орно. Энэ бүхэн монголын дээд боловсролыг олон улсын төвшинд хүргэх их үйлсэд оруулж буй бидний өчүүхэн хувь нэмэр билээ.
Сити дээд сургуульд элсэн суралцагчид нь сурлагын амжилт болон урлаг, спортод үзүүлсэн гарамгай амжилтаараа дараах тэтгэлэг хүртэх боломжтой. Үүнд:
- Ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг
- Дэмбэрэлцэрэн сангийн тэтгэлэг
- Голомт банкны нэрэмжит тэтгэлэг
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
- Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
- АНУ- ын Шульц Глобал Инвестмент Компаны нэрэмжит тэтгэлэг
EMMA тэтгэлэгт хөтөлбөр
EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комиссын Боловсрол, Соёлын газраас удирдан явуулдаг дээд боловсролын солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг юм. Эрасмус Мундус хөтөлбөрийн зорилго нь тэтгэлэгт солилцоо, эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулахад оршино. Уг хөтөлбөр 3 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:
- Хамтарсан хөтөлбөр /Joint programmes/
- Түншлэл /Partnerships/
- Таниулах төсөл /Attractiveness Projects/