Танилцуулга
Соёл-Эрдэм Дээд Сургууль нь 1993 онд Япон улсын “Хармони Центр” олон нийтийн байгууллагын хөрөнгө оруулалтаар япон хэлний “Соёл” дамжаа нэртэйгээр анх байгуулагдаж, 1996 онд дээд сургууль болон өргөжиж, япон хэлний багш орчуулагч мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн. 2003 онд Соёл Эрдэм дээд сургууль нь магадлан итгэмжлэгдсэн 47 дахь дээд сургууль болж улмаар 2010 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлд орж 2020 он хүртэл боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр итгэмжлэгдсэн болно.
Одоо тус сургуульд 50 гаруй багш ажилчид ажиллаж байгаагаас багш нарын тодорхой хувийг япон улсаас ирсэн мэргэжилтэн багш нар эзэлдэг.
СоЭДС-д япон хэлний орчуулагч, япон хэл - орон судлал, олон улсын эдийн засагч, олон улсын сэтгүүлч, компьютер программ хангамж, аялал жуулчлал менежмент, байгалийн аялал жуулчлал гэсэн мэргэжлээр 600 орчим оюутан, 1 жилийн япон хэлний бэлтгэл ангид 30 гаруй оюутан суралцаж байна. Тус сургууль 2000 онд 32 төгсөгчтэйгөөр анхны төгсөлт хийж байсан бол одоо нийт япон хэлний багш орчуулагч мэргэжлээр 300 орчим, эдийн засагч мэргэжлээр 60 гаруй, сэтгүүлч мэргэжлээр 50 гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргаад байгаа ба төгсөгчдийн 70 - 85 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн амжилттай суралцаж, ажиллаж байна. Өдгөө 20 гаруй гадаад оюутан өдрийн болон бэлтгэл ангид суралцууж төгсгөсөн бөгөөд энэ хичээлийн жилд гадаад 2 оюутан сурч байна.
Босго оноо
410 оноо
Сургалтын тэтгэмж : Сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилт гаргаж суралцсан оюутанд сургуулийн дотоод журмын дагуу сургалтын зардлыг 15-100 хүртэлх хувиар хөнгөлөн урамшуулдаг.Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль учраас төрийн албан хаагчийн болон төрийн сангийн буцалтгүй тусламж болон зээл авч суралцах боломжтой.