Монгол Улсын ХААИС нь эрдэм шинжилгээний тэргүүлэх 5 хүрээлэн, бүрэлдэхүүний 6 сургуультай. Тэдгээрийн нэг Дархан дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь (УГТХ) газар тариалангийн тов бүсэд 1948 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа эрдэм шинжилгээ, дээд боловсролын бие даасан байгууллага юм.
2014 онд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд тус хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Одоо тус хүрээлэн нь Агро экологи, бизнесийн сургууль, Эрдэм шинжилгээний төв, Үйлдвэрлэл-Инновацийн төв, Улаангом дахь эрдэм шинжилгээний салбар гэсэн үндсэн 4 нэгжтэйгээр эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдмэл холбоог сайжруулан ажиллаж байна.
Өнөөдөр манай хүрээлэнд нийт 235 ажиллагсад байгаагаас 63 эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтан, лаборант, 86 багш ажиллаж байна. Нийт багш, ЭШ-ний ажилтнуудын 22 хувь нь эрдмийн зэрэг цолтой буюу ШУ-ны доктор 1, боловсролын доктор 21, профессор 2, дэд профессор 8, докторант 49, магистр 56, магистрант 12 тус тус ажиллаж байна.
Босго оноо: 410+
Газар тариалан:
- Агроном
- Ойн аж ахуй
- Хөрс судлал, агрохими
- Жимс ногооны аж ахуй
- Газар тариалангийн аж ахуй
Бизнес удирдлага:
- Эдийн засаг
- Нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн удирдлага
- Маркетинг
Хүрээлэн буй орчин:
- Экологи
- Хүрээлэн буй орчны хими
- Ус судлал
- Хүрээлэн буй орчин судлал
- Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ
Инженерчлэл:
- Механик инженерчлэл
- Газар зохион байгуулалт
- Усны барилга, байгууламж
- Газрын кадастр
- Геодези
- Хүрээлэн буй орчны инженер
- Цаг уур судлал
- Цаг уурын техникч