Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль

Танилцуулга

Монгол Улсын Их Сургуульд (эдийн засгийн факультетэд) 1985 оноос хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь тус сургуулийн үүсэл хөгжлийн үндэс суурь байсан юм.

Манай сургууль 1993 онд байгуулагдсанаас хойш 25дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Тус сургууль нь Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулж, судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулдагаараа Монголдооганц дээд сургууль юм.

Тиймээс нийгмийн түншлэлийн гурван талын байгууллагууд / Засгийн газрын харъяа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам газар, хэлтэс, Монголын ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо/-д манай төгсөгчид ажиллаж байна. Сургуулийн үүсгэн байгуулагч нь МҮЭХ учраас үйлдвэрчний эвлэлийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх нэр хүндтэй үүргээ чанартай биелүүлэн, үе үеийн залгамж халааг чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр хангасаар ирлээ.

 

Холбогдох дугаар
11 312629, 91948898
И-мэйл хаяг
INFO@MLSRI.EDU.MN
Веб хуудас
Мэдээлэл байхгүй
Байршил
УЛААНБААТАР ХОТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 5-Р ХОРОО ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ, ТЭНГИС КИНО ТЕАТРЫН АР ТАЛД