Танилцуулга
ХИС-ийн харъяа БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ
Билиг дээд сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм хариуцлагатай үүргийг чанартай сайн гүйцэтгэсээр ирлээ.
Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 2005, 2012 онуудад 2 удаа магадлан итгэлжлэгдсэн. Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний 25 хувь эрдмийн зэрэг цолтой. 2010 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа болон сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, сургалтын чанар стандартыг улам бүр сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна. Эрхзүйн салбарын сургалтын чанарыг сайжруулж, суралцагчийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэднийг судалгааны ажил, төсөлд татан оролцуулахаар сургалтын хөтөлбөртөө тусгасан.
Манай хамт олон сургалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг зөв чанартай болгох, эрдэм судлалын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжилтэн багш нараа эрдэмжүүлэн чадваржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж, зохих ажлуудыг жилээс жилд ахиц дэвшилтэйгээр хийж гүйцэтгэж байна.
Билиг дээд сургууль өнгөрсөн хугацаанд нийт 1200 гаруй боловсон хүчин бэлдэн гаргаснаас төр хувийн хэвшилд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байна.
Бакалаврын өдрийн сургалт (4 жил)
Бакалаврын оройн сургалт (2.5 жил)
Магистрын зэргийн сургалт (1.5 - 2 жил)