Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль

Танилцуулга

ХИС-ийн түүх бол нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн өргөжиж байгаа Монголын дээд боловсролын түүхийн нэг салшгүй хэсэг юм. ХИС-ийн Дархан салбар байгуулагдсан нь энэ түүхийг нэгэн шинэ хуудсаар нэмсэн үйл явдал болсон. 
 
Эрдэм хөтлөгч Гадаад хэлний дээд сургууль нь анх 1999 онд: АБТА, түүхч-филисофч, шилдэг удирдагч Д.Надмид, АБТА орос хэлний багш-орчуулагч, дэд профессор Б.Цэрэннадмид нарын үүсгэл санаачлагаар байгуулагдан, БСШУ-ны сайдын 2000.04.21-ны өдрийн 99 тоот тушаалаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004.06.25-ны өдрийн 219 тоот тушаалаар “Эрдэм хөтлөгч лицей” дунд сургууль байгуулагдсан. 
 
Эрдэм хөтлөгч ГХДС нь түүхэн хөгжлийн 10 дахь жилдээ Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд орж БСШУ-ны сайдын 2010.04.30-ны өдрийн 212 тоот тушаалаар “МУХУИС”-ийн Дархан салбар болсон.
 
Манай сургууль сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль юм. 
Ази номхон далайн бүсийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази номхон далайн дээд Боловсролын чанарын Сүлжээний Зөвлөл (АНДДБЧСЗ)-д 2000 онд гишүүнээр элссэн.  Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын түвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэ байгууллагын сургалт судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд 2012 онд Олон улсын Их Сургуулиудын Холбоо (ОУИСХ)-ны гишүүн байгууллага болсон.
Босго оноо
400 оноо
Холбогдох дугаар
(+976) 7037-4266, 9904-8885
И-мэйл хаяг
info@humanity.edu.mn
Веб хуудас
https://humanities.edu.mn/#/
Байршил
Дархан-Уул аймаг, Дархан сум 12-р баг 6-р хороо Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль