Хүмүүнлэгийн ухааны их сургууль

 

Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 35 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан.

Бид бакалаврын түвшинд мэргэжлийн англи хэл, магистр болон докторын түвшинд судалгааны ажлыг англиар бичих, илтгэх чадварыг эзэмшүүлэх өндөр мэргэжлийн чадварлаг багтай сургалт – судалгааны их сургууль билээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сонгох шалтгаан

  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломжтой.
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги, танхим, лабораторит суралцан, тэргүүлэх зэргийн эрдэмтэн багш нараар заалгах. Бид мэргэжлийн гадаад хэлний сургалтаар тэргүүлдэг сургалт – судалгааны их сургууль юм.
  • Хэрэв оюутан хүсвэл бусад гадаад хэл (Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц)-ийг сонгон судлах боломжтой.
  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах.
  • Төгсөгдчийн ажил эрхлэлтийн түвшигээр хамгийн өндөрт эрэмбэлэгддэг тул хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой.
  •  Нэг сургууль-хоёр диплом буюу хос мэргэжилтэй төгсөх боломжтой.
  • Японы Акитагийн Олон Улсын Их Сургууль, Шейгагийн Их Сургууль, Ямагатагийн Их Сургууль, БНХАУ-ын SIAS-ийн их сургууль, БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуультай хамтран оюутан солилцооны 3+1, 2+2 тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
  • Улаанбаатар хотын төвд Засгийн газрын ордны дэргэд байрладаг тул нийтийн тээврийн хүрэлцээ сайтай.
  • Хотын төвд гадаад, дотоод оюутны тохилог байруудтай.
  • Оюутан 6 улирал амжилттай суралцвал магистрын хөтөлбөрөөс сонгон суралцаж, цаг хугацаа хэмнэх боломжийг бид таньд олгож байна.
Холбогдох дугаар
976 11 318 524
И-мэйл хаяг
uh@humanities.mn
Веб хуудас
www.humanities.mn
Байршил
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-20