Танилцуулга
Тус сургуулийг 1993 онд Монгол улсын гавъяат багш, их эрдэмтэн, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Чой. Лувсанжав үүсгэн байгуулсан. Өдгөө 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд 2022 он хүртэл 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
Үйл ажиллагааны онцлог
Монгол бичгээр тулгуур хийж, монгол хэл, соёлын суурь мэдлэгийг эзэмшүүлэхийн зэрэгцээ англи, япон, хятад хэл судлалтай хослуулан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг.
Босго оноо
400-аас дээш оноотой бол 100% үнэ төлбөргүй суралцах боломжтой.