Танилцуулга
Хятад Монголын хамтарсан олон улсын дээд сургуулийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол улсын Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол Бизнес дээд сургуулиуд 2017 оны 3 дугаар сард үүсгэн байгуулж, 2017 оны 8 дугаар сарын 17-нд Монгол улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/115 тоот тушаалаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон.
2016 оны 6 дугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд тус гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор”-т ажиллах чадвартай, хятад, орос, монгол хэлтэй, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчнийг зорилго, чиглэлтэйгээр бэлтгэх асуудал хамгийн чухал хэсэг гэж гурван сургууль үзэн хамтарсан сургуулийг үүсгэн байгуулсан болно.
Босго оноо
480 оноо
Санхүү, нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхим
Бизнесийн удирдлага мэдээлэл зүйн тэнхим