Тестүүд
Зөвлөгөө
Стори
Мэргэжил
Нэвтрэх
Шинэ анагаах ухаан их сургууль
Манай сургууль анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдсан.
БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар дээд сургуулийн статуст орж “Монос” Дээд Сургууль болсон.
Үүсгэн байуулагчид: Монгол улсын Төрийн шагналт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Миеэгомбын Амбага, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бандийн Саранцэцэг
2004, 2005 онуудад Монгол улсын шилдэг менежменттэй “Топ-5” сургуулийн нэгээр шалгарсан.
2004 оны 05 сард доктор М.Амбага Москва хотноо Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид очиж “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны нэгдсэн тогтолцоо” сэдвээр Олон улсын Grand doctor-ийн зэргийг амжилттай хамгаалж, Ази тивээс анхны Grand doctor, Олон улсын Full professor цол хүртсэн.
БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 08-ны өдрийн 227 тоот тушаалаар Магистрантурийн сургалт явуулах эрх авч, магистрантурын сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.
2006 онд “Сургалт-үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний интеграци”-г хэрэгжүүлж буй Монгол улсын “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон.
2006 онд тус сургуулийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн багш Миеэгомбын Амбага дархлал сэргээх үйлдэлтэй “Салимон”, бөөр хамгаалах үйлдэлтэй “Нефромон”, байгалийн гаралтай “Биомон” бүтээгдэхүүнүүдээрээ Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.
2006 онд МИДСХ, "Багш" сонины редакц "Багшлах боловсон хүчин хүрэлцээ хангамж сайтай сургууль"-р шалгарсан.
2007 онд “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” болсон.
2007 онд “Сурагч” сонины нэрэмжит "Соён гэгээрүүлэгч хамт олон" өргөмжлөл авсан.
2008 онд БСШУЯ, БМИҮЗ, зарим олгогчдийн хамтарсан судалгаагаар манай орны төрийн ба төрийн бус өмчийн нийт 162 их, дээд сургуулиудаас “Хамгийн сайн сургууль” номинацийн 20-р байранд орсон.
2010 онд “Шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн интеграцийг хамгийн зохистой хэлбэрээр хэрэгжүүлж буй тэргүүлэх Топ-6 дээд сургууль”-ийн нэгээр шалгарсан
Босго оноо
400 оноо
Холбогдох дугаар
+(976) 70183235
И-мэйл хаяг
info@ncm.edu.mn
Веб хуудас
http://ncm.edu.mn
Байршил
Монгол улс Улаанбаатар Сонгино хайрхан-20 Сонсголон тойруу-5
Copyright © 2023 Powered LLC.
Эхлэл
Зөвлөгөө
Стори
Мэргэжил
Тохиргоо