Танилцуулга
Манай сургууль нь 2000 онд Төрийн шагналт, Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын санаачлагаар “Монос” коллеж нэрээр анх үүсэн байгуулагдаж, 2006, 2014 онуудад БСШУЯ-аар магадлан итгэмжлэгдэж, 2012 онд аттестатчилагдан, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон хөгжиж байна. Тус сургууль нь хичээлийн 3 байр, мэргэжлийн 6 тэнхим, орчин үеийн тоноглол бүхий 50 шахам сургалтын лаборатори өрөө тасалгаа, 1100 оюутан, 52 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 34 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор Монгол улсын гавьяат, төрийн шагналт, академич, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, дадлага, туршлагатай багш нар олон бий.
Босго оноо
400 оноо
Тус сургуульд онц, сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор “Монос” группийн харъяа компаниуд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Цаашлаад амжилттай суралцаж, тэтгэлэгт хамрагдаад зогсохгүй, ахлах курс /4,5/-д нь дадлагажуулан, тэднийг ажлын байраар бүрэн хангах боломжтой.
Элсэн суралцагч нь цаашид амжилттай суралцвал дараах хөнгөлөлтийг эдлэх эрхтэй болно. Үүнд:
Ерөнхий шалгалтын оноо |
1-р курсын сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн хувь /хүртэл/ |
|
1 |
760-800 |
81-100% |
2 |
730-759 |
71-80% |
3 |
700-729 |
61-70% |
4 |
680-699 |
50-60% |