“Энэрэл” коллеж нь Гэгээрлийн сайдын 1999/5/03-ны №97 тушаалаар сувилахуйн чиглэлийн хувийн хэвшлийн анхны сургуул болон үүсгэн байгуулагдав. Сургуулийн 15 жилийн ойг 2014 онд өргөнөөр тэмдэглэв. БСШУ-ны сайдын 2015/6/10-ны А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болов. Оюутнууддаа гадаадад залгуулан сурах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах үүднээс АНУ-ын сувилагчдын нийгэмлэг, Япон, Солонгос, Хятадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэ жил 22 дахь элсэлтээ авч байна.
Босго оноо
410 оноо