Олон улсын Улаанбаатарын их сургууль

БНСУ-ын хөрөнгө оруулалттай их сургууль

1995 онд “Улаанбаатар коллеж” байгуулагдаж, 2002 онд “Улаанбаатар дээд сургууль”, 2012 онд “Улаанбаатар их сургууль”, 2015 онд “Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль” болон өргөжиж дээд боловсролын салбарын тэргүүлэх их сургуулиудын тоонд багтаж чадлаа.

Хууль зүйн сургууль, Сувилахуй сургууль, Хүмүүнлэг, Нийгмийн ухааны сургууль, Инженер, дизайн, технологийн сургууль, Эдийн засаг, Бизнесийн сургууль, Суурь боловсролын салбар гэсэн 6 бүрэлдэхүүн сургууль, салбарын 14 тэнхимд 28 мэргэжлээр бакалаврын, Төгсөлтийн дараах сургуульдаа 14 чиглэлээр магистрын, 2 чиглэлээр докторын түвшиний сургалтыг явуулдаг сургалт, судалгааны их сургууль болоод байна.

Тус сургуульд эрдмийн зэрэг цолтой гадаад, дотоодын 100-аад профессор багш мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байна. 2020 онд тус сургууль байгуулагдсаны 25 жилийн ой боллоо.

“Дэлхийд гарах гарц” уриатайгаар монгол оюутан, залууст олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж цэнхэр дэлхийд дүүлэн нисэх эрдмийн жигүүрийг бид ургуулна.

2+2 ХӨТӨЛБӨР
БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан бакалаврын хос дипломтой төгсөх 2+2 хөтөлбөртэй. Хамтарсан хөтөлбөрөөр суралцах оюутныг сонгон Солонгос хэлний TOPIK шалгалтанд бэлтгэх сургалтыг тусгайлан зохион байгуулдаг.
Оюутан солилцоо
Оюутан солилцооны хөтөлбөрөөр БНСУ-ын их сургуулиудад 6 сараас 1 жилийн хугацаатай суралцуулдаг.
3+1 хөтөлбөр
БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан мэдээллийн технологийн чиглэлийн бакалаврын 3+1 хөтөлбөртэй. БНСУ-ын IT компаниудад дадлага хийж, үргэлжлүүлэн ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
1+1 ХӨТӨЛБӨР
БНСУ, АНУ-ын их сургуулиудтай хамтарсан магистрын хос дипломтой төгсөх 1+1 хөтөлбөртэй. Хамтарсан хөтөлбөрөөр суралцах оюутныг сонгон Солонгос хэлний TOPIK шалгалтанд бэлтгэх сургалтыг тусгайлан зохион байгуулдаг.

Бакалавр:

Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль:
-Солонгос хэлний орчуулга
-Англи хэлний орчуулга
-Орон судлал-Солонгос судлал
-Солонгос хэлний багш
-Англи хэлний багш
-Хэл шинжлэл
-Социологи-Гэр бүл
-Сэтгэл судлал
-Нийгмийн ажил

Инженер, дизайн, технологийн сургууль:
-График дизайн
-Үйлдвэрлэлийн дизайн
-Интерьер дизайн
-Хувцасны дизайн
-Программ хангамж
-Мэдээллийн систем
-Электроникийн инженерчлэл
-Малзүй
-Ойн аж ахуй

Эдийн засаг, бизнесийн сургууль:
-Санхүү
-Нягтлан бодох бүртгэл
-Бизнесийн удирдлага
-Банк
-Менежмент
-Маркетинг
-Аялал жуулчлал
-Эдийн засаг

Хууль зүйн сургууль:
-Эрх зүй

Сувилахуйн сургууль:
-Сувилахуй

Холбогдох дугаар
46-2026, 9116-5852, 8807-2122
И-мэйл хаяг
iuu@ulaanbaatar.edu.mn
Веб хуудас
iuu.edu.mn
Байршил
БЗД 25-р хороо, Намянжугийн гудамж, Улаанбаатар